
ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" хэмээн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгч Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгджээ.