
Монгол Улсын дипломат албаны ажилтан Г.Бадрах, Ц.Энхболд нар их хэмжээний бараа тээвэрлэж яваад ОХУ, Латвийн хил дээр аравдугаар сарын 28-ны өдөр саатуулагджээ. Энэ талаар Латвийн тал Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тэд бараагаа Польш Улсын дугаартай "Peugeol Bohxer" автомашинд хуваан хийсэн байжээ. Тээшинд ямар төрлийн зүйл байсныг Латвийн тал одоогоор мэдэгдээгүй байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулагдсан Цолмонгийн Энхболд гэгч нь 2013-2016 онд Казахстан улсын Алмата хот дахь ЭСЯ-нд дипломатч, 2016 онд ТЕГ-т ажиллаж байсан нэгэн юм байна.


