
Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 31-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 304 дахь өдөр бөгөөд он дуусахад 61 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2715.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 386.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 13.00 цагаас Corporate Convention Center-т UB Palace-ийн концертын танхимд тоглогдох МАНДАХ НАР тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
- Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагааг Монголын Хүүхдийн Ордонд 11.00-15.00 цагийн хооронд зохион байгуулна.
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан 10.00 цагт “Хангарди” ордны 14 давхарт үргэлжилнэ.
- Монгол - Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан Соёлын өдрүүд үргэлжилнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2018 онд Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр хөшөө Эв нэгдлийн хөшөө босжээ.
- 2011 онд НҮБ-ын Хүн амын сангийн тооцоогоор дэлхий дээр долоон тэрбум дахь иргэн мэндэлжээ.
- 1998 онд Ирак улс НҮБ-ын зэвсгийн хураах төлөөлөгчидтэй хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.
- 1984 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандийн амь насанд халдан хороожээ.
- 1974 онд АНУ, Их Британи, Франц улс хориг тавих арга хэмжээг ашиглан ӨАБНУ-ыг НҮБ-аас хасахыг болиулж чаджээ.
- 1961 онд И.Сталины шарилыг Лениний бунхнаас гаргажээ.