
Онцгой байдлын алба хаагчид өндрөөс унах гэж байсан таван настай хүүхдийг аварчээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 2 дугаар давхрын цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг Шуурхай удирдлагын төв 18.23 цагт хүлээн авчээ. Үүний дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 18.29 цагт очиж 19 минут ажиллан Т /5 настай, эрэгтэй/-г аварч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.