
Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дүгээр сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 305 дахь өдөр бөгөөд он дуусахад 60 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2712.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 386.80, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сүхбаатарын талбайд 10.00-14.00 цагийн хооронд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд, залуучууд хөдөлгөөн өрнүүлнэ.
- 14.00 цагт бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийг нөхөн сэргээх "Үжин" төвийн 1 жилийн ойн арга хэмжээ болно.
- Монгол Ньюс мэдээллийн төвд 12.30 цагаас Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам" холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа асуудлуудаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр ЗХУ болон Украйн улсад Улс төрийн намуудын хохирогчдыг дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Олон улсын ортопедийн эмч нарын баярын өдөр тохиож байгаа аж.
- 1984 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, модел Eva Marcille мэндэлжээ.
- 1981 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том охин Иванка Трамп мэндэлжээ.
- 1987 онд Японд мэдээллийн технологийн NEC корпораци анхны 16 битийн видео тоглоомын консол болох "PC Engine"-ыг худалдаанд гаргажээ.