
ТЕГ, ЦЕГ-т саатуулагдаад буй БНХАУ-ын 758 иргэнийг өнөөдөр орой Монгол Улсаас албадан гаргана хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Тэднийг байрлаж байсан зочид буудлуудаас галт тэрэгний буудалд хүргэж, галт тэргээр Замын-Үүдийн боомтод хүргэх юм байна.
Хэргийг сануулахад, цахим болон мөрийтэй тоглоомын зорилгоор анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн байсан бол 9-10 дугаар саруудад нэмэгдсээр, энэ тоо 800-д хүрчээ. Уг ажиллагааг БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдэгдсэн юм.