
Нийслэл хотын ихэнх хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал их байна. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодрууллаа.
Тэрбээр "Яг одоо Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Самбуугийн гудамжаар хөдөлгөөний ачаалалтай их байна. Мэдээж өнөөдөр баасан гараг учраас хөдөлгөөний эрч нэмэгддэг. Мөн үүнээс гадна өнөөдөр гадаа цас их орсон учраас хальтиргаа гулгаа үүсжээ. Хөдөлгөөнд оролцогч иргэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж хурдаа тохируулан явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн жолооч нарт тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа сольж тавихыг зөвлөе. Учир нь зуны дугуй нь цас орсон үед авто замын хөдөлгөөнийг удаашруулах, осол аваар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг" гэлээ.