
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газарт тус сумын харьяат 53 настай эмэгтэй Р аравдугаар сарын 29-ний өдрийн 12.00 цагийн орчимд “Ерөө” голд осолджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг багийн “Модон завод” гэдэг газраас “Дарь-Эхийн хонхор” гэдэг газар хүртэл завиар 58 км-т, хоёрдугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр /11.03/ эрэн хайх ажиллагааг 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.