
Сурагчдын амралтыг урагшлуулсан хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр гарав. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодруулахад "Сурагчдын амралтыг урагшлуулсан зүйл байхгүй, одоогоор сурагчдын амралтад өөрчлөлт орох талаар яригдаагүй арванхоёрдугаар сарын 21-нээс амрах хэвээр байгаа" гэх хариултыг өгсөн юм.
Эргэн сануулахад, Засгийн газрын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хэвийн горимд шилжүүлсэн. Ингэхдээ сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 21-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар болсон билээ.
Энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна.