
Өчигдөр /2020.11.02/ Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын нутаг дэвсгэрт тус сумын харьяат 42 настай эрэгтэй Г галт зэвсгээр өөрийгөө буудаж амиа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас тус иргэнийг ан хийх гэж байгаад сум алдсаны улмаас дээрх хэрэг гарсан байж болзошгүй гэж үзжээ. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Эргэн сануулахад, ердөө дөрвөн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 31-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ буудан хөнөөсөн хэрэг гарч байв. Тэрбээр эхнэрээ буудчихаад цагдаагийн байгууллагад өөрөө хэмээн дуудлага өгсөн юм.
Иймд галт зэвсэг өмчлөх хүсэлтэд өндөр шалгуур тавьж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлага үүсжээ.