
Өчигдөр /2020.11.02/ Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газарт 29 настай Б, 24 настай Э нар архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч хэв журам зохицуулахаар ирэх үед дээрх хоёр иргэн түүнийг бүлэглэн зодож, нүүрэнд нь хүндэвтэр гэмтэл учруулаад зогсохгүй дүрэмт хувцсыг нь урсан гэнэ. Улмаар тус дүүргийн цагдаагийн байгууллага нэмэлт хүч хэрэгсэл дайчлан гэмт этгүүдүүдийг баривчилжээ. Одоогоор дээрх хэргийг Багануур дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.