
Өчигдөр /2020.11.02/ Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт 44 настай А гэгч нь хуурамч 20 000 төгрөг гүйлгээнд оруулахыг завджээ. Тухайн иргэнийг тус дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Ташрамд дурдахад, сүүлийн өдрүүдэд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Хаан банкны нэгэн салбарт хуурамч 100 юаниар гүйлгээ хийхийг завдсан хэрэг бүртгэгдсэн. Мөн хоёр долоо хоногийн өмнө хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн гэх дөрвөн тохиолдол гарсан байна.
Иймд иргэд болон бизнес эрхлэгчдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж байхыг анхааруулж байна.