Өнөөдөр гадаа 4 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дугаар сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 57 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19. Лхагва гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр цагаан мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.30, зарах ханш 36.30, юанийн авах ханш 426.70, зарах ханш 427.70, вонийн авах ханш 2.50, зарах ханш 2.52 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.40 цагт БШУЯ-ны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.
- 10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887
- 10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" хэлэлцүүлэг болно. Утас: 98980404
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
- 11.30 цагт НЗДТГ-ын гадна талбайд иргэн Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт түгжрэлийг бууруулах шаардах бичиг хүргүүлнэ. Утас: 89897103
- 11.30 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн байрандаа Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Утас: 51264124, 91197636
- 14.30 цагт УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтай танилцана.
- 15.30 цагт Нээлттэй нийгэм форумын байранд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх хурлыг шууд дамжуулна.
Төрийн ордонд
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
- 11.00 цагт Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал салбарын татварын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 94999598
- 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
- 11.30 цагт “Цэнхэр сувдын эзэд” ТББ, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар мэдээлнэ.
- 12.00 цагт Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд тус намын дүрмийн шинэчлэлийн талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
- 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Коронавируст халдвар /КОВИД-19/- аас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо хуралдана.
- 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- 15.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Панамын улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр Big Bang хамтлагын гишүүн T.O.P (Choi Seung-Hyun) мэндэлжээ.
- Мөн 1993 оны энэ өдөр Teen Top хамтлагын гишүүн C.A.P (Bang Min-Soo) мэндэлжээ.
- 2015 онд Өмнөд Судан улсын Juba олон улсын нисэх онгоцны буудалд нэгэн ачааны онгоц осолдож, 37 хүн амь насаа алджээ.
- 2015 онд Пакистанд нэгэн барилга нурж, 45 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн бэртэж шархаджээ.