
АНУ-ыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ, одоогийн Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп уу, эсвэл дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден уу гэдгийг шийдэх бүх нийтийн сонгууль АНУ даяар өнөөдөр явагдаж байна.
Энэ цаг мөчид АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын үйл явцыг дэлхий даяараа анхааралтай ажиглаж байна. Энэ удаагийн сонгууль коронавирусын цар тахал дэгдэж, Америк-Хятадын харилцаа хурцадсаар байгаа амаргүй цаг үед болж буй.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Өмнөд Дакота мужид ялалт байгуулсан Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нийт 92 саналтай боллоо. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден зүүн эргийн Коннектикут мужид ялалт байгуулж, нийт 119 саналтай болжээ.
