
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 11 дүгээр сарын 4-9-нийг дуустал зохион байгуулагдана. Өнөөдөр хуваарийн дагуу 08:00 цагт нийслэлд шалгалт эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд 16 мянга 218 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх юм.