
Засгийн газар болон УОК-ийн шийдвэрийг бусдаас түрүүлж цахим орчинд дэлгэдэг гэх Б.Сүндэръяа буюу Сүнээ бүсгүй бусдад хутгалуулсан гэх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард цахим орчинд тархсан билээ. Түүнийг ээжийн хамт хойд эцэг болох О.Тамир гэгч хүнд хутгалуулсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоожээ.
Уг хэргийн шүүх хурал өчигдөр /2020.11.04/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, О.Тамирт 12.5 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг гэр бүлийнхээ хоёр хүнийг хутгалсан хэргээс гадна өөр бусад хүмүүсийн биед халдаж гэмтэл учруулсан хэргээр шүүсэн гэж эх сурвалж мэдээллээ.
О.Тамир нь өмнө нь ял эдэлж байсан гэх бөгөөд өс хонзонгийн сэдлээр гурван хүний аминд хүрэхийг завдаж байжээ. Мөн бусдыг дарамталсан, өмнөх эхнэрээ зодсон зэрэг асуудлуудад холбогдож байсан гэх яриа нийгэмд бий.