
Өнөөдөр гадаа 0 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дүгээр сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 310 дахь өдөр бөгөөд он дуусахад 55 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн хүйтэн бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, Өглөгт охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.00, зарах ханш 36.80, юанийн авах ханш 427.00, зарах ханш 429.00, вонийн авах ханш 2.51, зарах ханш 2.53 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 09.00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Усан орчин хамгаалал, менежмент” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99062806
- 09.20 цагт МУИС-ийн төв байрны Дугуй танхимд “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинар болно.
- 10.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо эмчилгээний төвд Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 89647777
- 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 91110416
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Мөнхийн тун” компаниас ЭМЯ-ны тендерийн хууль бус шалгаруулалтын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Хорооны хамтарсан багийн “Асуудал шийдэл” ур чадварын уралдаан эхэлнэ. Утас: 99736124 89890220
- 11.00 цагт Монгол цэргийн музейд Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас бэлтгэл, чөлөөнд гарсан ахмадуудын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 11.40 цагт Тусгаар тогтнолын ордонд “Монголын нэгэн зууны үнэн-Товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 13.00 цагт ШУА-ийн нэгдсэн I байранд “БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
- 14.00 цагт “Централ тауэр”-т Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагиас их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслол болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Дайн ба зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахаас урьдчилан сэргийлэх олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Тажикистан болон Бүгд Найрамдах Доминикан улсад Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа аж.
- 1990 оны энэ өдөр Канад гаралтай Хятадын соло уран бүтээлч Kris Wu мэндэлжээ.
- 1968 оны энэ өдөр YAHOO-г хамтран үүсгэн байгуулсан Тайван гаралтай Америкийн инженер, бизнесмэн Jerry Yang мэндэлжээ.
- 1984 онд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Ronald Reagan тус улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ.
- Харин 2012 онд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама дахин сонгогдож, Tammy Baldwin Америкийн анхны ижил хүйстэн улс төрч болж, АНУ-ын Сенатад сонгогджээ.