
Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам сумд цагдаагийн алба хаагч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нар иргэн Г-г согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь "Цагдаагийн хэлтэс рүү авч явна" хэмээн машин руугаа хүчээр суулган, хоолойг нь боосны улмаас үхэлд хүргэсэн.
Төв аймгийн Прокурорын газраас цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон" хэмээн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Үүний дагуу шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020.11.10/ Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар дээрх хэргийг хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар боллоо.