
Улсын Онцгой комисс өнөөдөр товлосны дагуу 14:00 цагаас хуралдлаа.
Зам Тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн талаараа Онцгой комисст танилцуулж, нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь "Алтанбулаг" боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаатай хаах санал гаргалаа.
Саналыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.