
Нярайлсан ээжүүд шөнө хүүхдээ хөхүүлэхдээ хөхөөрөө дарж бүтээх тохиолдол мэр сэр гардаг. Тодруулбал, хөхүүл ээжүүдийн хувьд нойрмоглох, анзааргагүй байдлаас болж 10 сар тээж төрүүлсэн үрээ санамсаргүйгээр амь насыг нь хохироодог.
Өчигдөр /2020.11.09/ Төв аймгийн Зуунмод сумд дээрх төрлийн хэрэг гарсан бөгөөд нэгэн эмэгтэй нэг сартай хүүхдээ шөнө хөхүүлж байхдаа санамсаргүйгээр амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд бага насны хүүхэдтэй эхчүүд хүүхдийг хэвтээ байрлалаас болон архи согтууруулах төрлийн ундыг хэрэглэсэн үедээ хүүхдийг хөхүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.