
Улсын онцгой комисс хуралдаж шийдвэр гаргалаа.
Шадар сайд Я.Содбаатар "Цагдаа, ТЕГ, эрүүл мэндийн салбарууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улс дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо. Гэвч өчигдөр нийслэлд коронавирусийн батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоосоон. Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Ард түмэндээ уужуу тайван байхыг уриалж байна" гэлээ.