
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Дотоодод коронавирус илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурван хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээг зохион байгуулж байна.Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шөнийн 02:00 цагаас эхлээд зогсоосон. Харин орох хөдөлгөөн нээлттэй байна. Гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор хүнд шалтгаантай хүмүүсийг тодорхой тандалт, хязгаартайгаар нэвтрүүлж байгаа.
Одоогоор Улаанбаатар хотын бүх зам дээр цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагчид хамтран ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуулиар хүлээдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд олон талын эрсдэлийг тооцож үнэлж арга хэмжээ авдаг. Ингэж ажиллаж байж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана.