
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар авсан жолооч эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэр бүх хүмүүсийг тусгаарласан. ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчлөлийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулаад эхэлсэн. Нийтдээ 1000 орчим орыг бэлэн байдалд байлгаж байна. Энхсаран сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлээд халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно" гэлээ.