
21 хоног тусгаарлагдаад гарсан тээврийн жолооч болон түүний эхнэр, МУБИС-д сурдаг оюутан дүүгээс нь КОВИД-19-ийн халдвар илэрсэн гэж албаны эх сурвалж мэдээлж буй. Тус оюутныг арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон гэх мэдээлэл бий. Уг мэдээлэлтэй холбогдуулан МУБИС-ийн оюутны зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ.
“Baller” клуб-ээс зохион байгуулагдсан Элсэгчдийн аварга шалгаруулах 1,2 дугаар ангийнхны дунд зохион байгуулагдсан сагс, волейбол, бусад спортын төрлийн тэмцээнд оролцсон ба тэмцээн үзэхээр очсон оюутнууд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан биеийн халуунаа хэмжиж, маск зүүн, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлана уу. Эрүүл мэндийн зөвлөгөө авахаар бол 119, 18000119 дугаараар холбогдох боломжтой” гэжээ.