
Дөнгөж сая зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл "МУБИС-ийн 2 оюутнаас халдвар илэрч, 6 оюутан халуурсан" гэж мэдээлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр "УОК хуралдах гэж байна. МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь #COVID19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм. Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу" гэжээ.