
МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрсэн талаар албаны эх сурвалжаас мэдээллээ. Тодруулбал, тус сургуульд сурдаг тээврийн жолооч Д-гийн дүү коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Тухайн оюутантай ойрын хавьтагч болох 25 оюутныг өнөөдөр тусгаарлаж, шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр дээрх оюутнуудын хоёроос халдвар илэрсэн нь тогтоогдлоо. Мэргэжлийн байгууллагынхан тус хоёр оюутны хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна.