
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 74 настай иргэнээс коронавирусын халдвар илэрсэн талаар УОК-оос мэдээллээ. Тус иргэний хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Аймгийн онцгой комисс хуралдаж, хариу арга хэмжээ авсан байна. Тус иргэнийг яаралтай ХӨСҮТ-д авчирч байна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.