
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн бэлэн байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тархалтын цар хэмжээнээс хамаарч дараагийн шатны эмнэлгүүдэд ор бэлтгэж байгаа. Дүүргийн эмнэлгүүдэд орны бэлэн байдлыг хангах эхний ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн орны тоог 300-аар нэмэгдүүлсэн, Цэргийн төв эмнэлэгт 550 хүн хэвтэх ор бэлдсэн. Мөн Яармагийн 300 ортой эмнэлгийг бэлдсэн.
Халдвартай хүний тоо нэмэгдэхийн хэрээр хоёр, гуравдугаар хавьтал болсон хүмүүсийн тоо нэмэгдэж, одоогийн байдлаар 2,800 болоод байна. Энэ хүмүүсийг ирэх Даваа гарагийн өглөө гэхэд бүгдийг нь шинжилгээнд хамруулсан байхаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн халдварын ойрын хавьтлыг тогтоосон. Шинжилгээ авч байгаа. Сэлэнгэ аймагт лабораторид шинжилгээ хийж байгаа. Мөн Улаанбаатар руу сорьц тээвэрлэх ажил хийгдэж байна" гэлээ.