
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн 50 орчим метрийн өндөртэй яндан дээрээс согтуу хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.11.12/ 11:14 цагт ОБЕГ-ын Шуурхай албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 11:28 цагт очиж, 30 настай эрэгтэй Б-г аврах тавцан дээр буулган амийг нь аварчээ. Тухайн иргэн үйлдвэрийн яндангаас аврах тавцан руу унах явцдаа баруун хөлөө гэмтээсэн бөгөөд аврагчид түүнийг ГССҮТ-д шилжүүлжээ.