
COVID-19-ын халдвар авсан эсхүл авсан байж болзошгүй хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар, зураг гэх мэт хувийн мэдээллийг нийтэд тарааж доромжлох, ялгаварлан гадуурхах байдал ойрын өдрүүдэд үүссэн. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Шадар сайд Я.Содбаатар “Халдвар авсан иргэдийн нэр, регистрийн дугаар зэргийг тараасан албан хаагчдад сануулга өгсөн. Та бүхэн үүн дээр хяналт тавин ажиллана уу̵" хэмээн УОК-ын мэдээллийн үеэр онцоллоо.
Иймд цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний нууцад хамаарах хүний овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг зэргийг нийтэлж, олноор түгээн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.