
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар эмнэлгийн бэлэн байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хяналтдаа байлгах чиглэлийг өгсөн. Бид эм, эмнэлгийн бэлэн байдлыг хангах нөөцийг бүрэн бүрдүүлсэн. Одоогоор дутагдал үүссэн зүйл алга. Гол бүтээгдэхүүн болох өндөр хүчин чадалтай оношлуур өнөөдөр ирсэн.
Тодруулбал, өнөөдөр Сөүлээс ирсэн онгоцоор өндөр чанартай оношлуурыг хүлээн аваад байна. Энэ оношлуур нь 96 хувийн нарийвчлалтай гаргана. Маргаашаас эхлэн Улаанбаатар хотын 11 цэгт дам хавьтлын 2100 гаруй хүнд шинжилгээ хийнэ. Мөн Дархан, Сэлэнгэ аймар руу түргэвчилсэн оношлуур явуулна. Ингэснээр голомтлон тархсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын бүх шинжилгээний хариуг даваа гаригийн өглөө бэлэн болгоно. Дараа гариг гэхэд улсын хэмжээнд ойрын болон дам хавьтлыг бүрэн шинжилж дуусгана гэсэн үг" гэлээ.