
Монгол Улсад COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Өнөө өглөө цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг хүргэв.
Тэрбээр "Улс даяар тайван хонолоо. ЗГ, УОК халдварын нэгдүгээр хавьтал, дам хавьтлын багадаа 2000 орчим хүнийг энэ долоо хоногт шинжилгээнд хамруулж, цар тахлыг богино хугацаанд хумьж зогсоохоор ажиллаж байна. Хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоногт 5000 хүнийг шинжилгээнд хамруулах хүчин чадалтай. Дэлхийг заналхийлж, 50 сая хүнийг өвчлүүлж, 1,3 сая хүний аминд хүрсэн цар тахалыг бид нягт байж, бусдын төлөөх сэтгэлээр давж гарна" гэлээ.