
Өнөөдөр халдвар авсан 11 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 416 байгаа бөгөөд үүнээс эдгэрсэн нь 328 байна. Харин одоогоор 83 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд ЭМЯ-наас иргэддээ амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга ариутган цэвэр байлгаж, аль болохоор олон нийтийн газраар явахгүй, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.