
Цар тахалтай холбогдуулан нийслэлд хатуу хөл хорио тогтоогоод буй. УОК-оос цөөн салбарын ажилчдын машиныг Улаанбаатар хотын төвөөр зорчихыг зөвшөөрсөн билээ. Харамсалтай нь өнөөдөр /2020.11.14/ тусгай дуут дохиотой хоёр машин мөргөлдсөн осол гарлаа.
Тодруулбал, 14:30 цагийн орчимд Хүүхдийн ордны хойд уулзвар дээр хамгаалалтын автомашин, түргэний тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй гэнэ.
Иймд жолоочид хурдаа тохируулж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.