
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргалаа. Тус хурлаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомтод нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдлын алба хаагчид, эмч эмнэлгийн ажилтнууд нийт 14809 хүнд урамшуулал олгохоор шийдэж хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар боллоо. Ковид-19 дэлхий нийтэд олон оронд тархаж бүх улс орнууд хүнсний нөөцөө бүрдүүлж байна. Манай улс ч гэсэн хэд хэдэн арга хэмжээ авсан. Өнөөдрийн хуралдаанаар гаалийн албан татвар болон НӨАТ-аас зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганд нэн яаралтай өргөн барина" гэлээ.