
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа олон нийтэд зар хүргэлээ.
Тэрбээр “Хаагуур явснаа санахгүй байх, зарим үед хэлмээргүй ч байдаг байж магадгүй. Өнөөдөр тандалтын явцад хэдэн караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо. Тиймээс зар хэлье.
- СБД-ийн 8-р хорооны "Говьсайхан" гэдэг караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс,
- "Топаз" зочид буудлаар үйлчлүүлсэн хүмүүс,
- СБД-ийн 8-р хорооны "Өгөөж" нэртэй цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүсийг
ЭМЯ-ны 119 утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна" гэв.