
Нийслэлд байрлуулсан оношлогооны 11 цэгт одоогийн байдлаар 400 гаруй хүнээс шинжилгээ авчээ. Ингэхдээ түргэвчилсэн антиген болон PCR гэсэн хоёр төрлийн шинжилгээг авч байна. Тухайн цэгүүдэд шинжилгээнд хамрагдахад 150,000 төгрөгийн төлбөртэй гэдэг нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Тэрбээр "Шинжилгээг үнэ төлбөргүй, 11 цэг дээр авч байгаа. Сайн дураар хамрагдах хүмүүс Даваа гарагаас шинжилгээ өгнө. Одоохондоо зөвхөн хавьтал болсон хүмүүс өгөх юм. Бүх аймгууд болон нийслэлийн бүх дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуурууд тараагдсан. Энэ эмнэлгүүд шаардлагатай иргэдэд шинжилгээ хийнэ" гэлээ.