
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш гурван тохиолдол шинээр бүртгэгдэн нийт халдварын тоо 431 болоод байна.
- 10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
- Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс
- Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол ДӨРӨВ болж байна.
Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол илэрсэн хэвээр байна. ЭМЯ, НЭМГ-аас оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна.
ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1,918 хүнд шинжилгээхийхэд 758 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ" гэв.