
Хэнтий аймагт хоёр сэжигтэй тохиолдол илэрснийг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, нийслэлээс тус аймагт очсон хоёр иргэний PCR шинжилгээний эхний хариу эерэг гарлаа. Шинжилгээний хариу эцсийн байдлаар 24 цагийн дараа гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох ажээ. Тухайн иргэд хулгайн замаар Улаанбаатар хотоос Хэнтий аймагт хүрсэн болох нь тогтоогджээ.