
Өчигдөр /2020.11.15/ СХД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 33 настай иргэн А нь төр засгийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөл хорионы дэглэмийг зөрчиж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж үг хэлээр доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг асуудалд СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэс тухайн иргэнд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХУУЛИЙН ЗААЛТ:
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн тус хуулийн 15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан;