
УОК-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцуулж байна.
Тэрбээр “Хөдөө орон нутгаас иргэдийг 11-р сарын 18-наас эхлэн орон нутгаас гаргах шийдвэр гараагүй. 21 аймаг орох, гарах хөдөлгөөнийг хаасан байгаа. Батлагдсан тохиолдлын 1,2 дугаар хавьтлыг шинжилж дуустал хэнийг ч хотоос гаргахгүй. УИХ-ын гишүүн болон холбогдох албаны хүмүүс, УОК-ийн гишүүн биш л бол бүрэн бус мэдээллийг тараахгүй байх зөвлөмжийг хүргэжээ. Борлуулж байгаа цэгүүдийг нэмэгдүүлэх, нөөцийн махыг хүнсний дэлгүүрүүдээр түгээх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудад Шадар сайдын зүгээс үүрэг болгосон” гэв.