
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт ажиллаж буй багийн мэдээллээр 181 хүнд түргэвчилсэн тестийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй" гэв.