
Хүүхдийн төлөө 108 дугаарын утсанд өчигдрийн байдлаар утас хоол хүнсний хомсдолд орсон 19 дуудлага хүлээн иржээ. Ер нь энэ өдрүүдэд хоол хүнсний дутагдалд орсон гэх дуудлага тасрахгүй байгаа гэнэ. Хорио цээрийн дэглэмийн энэ үед нэг ч хүүхдийг анхаарлын гадна үлдээх ёсгүй. Бүр тодруулбал, хатуу хөл хорионы энэ цаг үед байгууллага бүр ажилтныхаа ар гэр, хүүхдийн нөхцөл байдалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж буй. Мөн хоол хүнсний хомсдолд орсон, гэртээ хараа хяналтгүй байгаа, эцэг, эх нь тусгаарлагдсан эсвэл хөл хорионд орсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утсанд заавал мэдээлэхийг тус газрынхан уриалж байна.