
Цагдаагийн ерөнхий газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн тав хоног болон өмнөх тав хоногт ирсэн гомдол, мэдээллийн тоон үзүүлэлтийг харьцуулж гаргажээ.
Дээрх тоон үзүүлэлтэд харуулж байгаагаар цагдаагийн байгууллагад ирэх гомдол мэдээлэл 63 хувь, зөрчил 67 хувь, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 55 хувь, гэр бүлийн хүчирхийлэл 67 хувь, эрүүлжүүлэгдсэн зөрчил 77 хувь, согтуугаар автомашин жолоодсон зөрчил 84 хувиар тус тус буурчээ.