
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт коронавирусын сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбогдуулан өчигдөр /2020.11.18/ тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн бүрэн дэглэм тогтоосон билээ. Тэгвэл өчигдөр 20 цагт дээрх хорооны сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Тиймээс дүүргийн Засаг дарга өчигдөр гаргасан хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тухай 539 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.