
Төмөр зам дагуу амьдардаг болон төмөр замд ажилладаг хүмүүсийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийнхөө биед ажиглалт хийх, мөн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр болон Дархан-Уул аймагт кластер хэлбэрээр халдвар бүртгэгдээд байна.