
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Цар тахлын хүндрэлийг давж гарах хүнсний нөөцийг бүрэн хэмжээнд бүрдүүлсэн. Үүнд:
- мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
- гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
- төрөл бүрийн будаа 57 хоног
- хуурай сүү 30 хоног
- өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
- ургамлын тос 22 хоног
- төмс 316 хоног
- хүнсний ногоо 62 хоног
- элсэн чихэр 60 хоног
- давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна гэлээ.
Мөн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас, малын тэжээл, ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон” гэв.