
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 17:00 цагт мэдээлэл хийлээ. Энэ үер ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Арслантай гүүрний баруун хойд талын Багшийн хөгжлийн ордны чанх хойд талын “Говь гурван сайхан” караокегоор 11-р сарын 9-ний 17.00- 03.00 цагийн хооронд үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829, ЭМЯ-ны 119 тоот утсаар холбогдон зөвлөгөө зөвлөмж авах хэрэгтэй гэв. Мөн коронавирус илэрсэн голомтуудын ойрын болон хоёрдогч хавьтлыг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна.