Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас харьяа анги салбарын шуурхай албаны автомашины жолооч, Гал унтраах, аврах ангийн захирагч, бүлэг, салааны захирагч, дүүргүүдийн ОБХ-ийн автын механик нарт тус хуулийн талаарх мэдээлэл олгох сургалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд НОБГ-ын харьяа анги байгууллагын 279 албанхаагч хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар мэдээлэл сонслоо. Сургалтыг зохион байгуулснаар албан хаагчдын ажлын хариуцлага, аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах болон гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэлэхэд чухал ач холбогдолтой юм.
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбат Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар 8 цагийн танхимын сургалтаар “хичээл” заав.