Улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудын рентген оношилгооны 19 кабинетын үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалаа. Эдгээрээс агааржуулалтын системгүй, шинжилгээ хийгээгүй үедээ эмч, техникчдээ байрлуулах тусгай өрөөгүй, ажиллагсдаа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн (мэргэжлээс шалтгаалах өвчний) нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт тогтмол хамруулдаггүй, өрөөний хаалганд зориулалтын хамгаалалт хийгээгүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
Мөн рентген аппарат ажиллуулах тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй хоёр байгууллагыг 2.860.000 төгрөгөөр торгож, хаалгандаа цацрагийн хамгаалалт хийгээгүй Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн рентген кабинетын үйл ажиллагааг зогсоосон байна.
О.БАТ